Нүүр хуудас Соёл урлаг Аавын хүү ч аргагүй АВЬЯАСТАЙ юмаа…

Аавын хүү ч аргагүй АВЬЯАСТАЙ юмаа…

586
0
МУГЖ Л.Болдбаатар хүүгийн хмат
Аавын хүү ч аргагүй АВЬЯАСТАЙ юмаа...

Аав хүүгийн авьяас олныг гайхуулав

Хилийн заставын хар нүдэн бүсгүйчүүлээ магтан дуулсан Увс нутгийн унаган хүү бол МУГЖ Л.Болбаатар юм. Эх орон, эжий аав, нутаг усны тухай олон сайхан дуугаар олон түмэндээ танигдсан билээ.

Losol Boldbaatar
Монгол түмний хайртай дуучин МУГЖ Л.Болдбаатар

Нэгэн үе Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагалсан олон залуус хүч түрэн орж ирж байв. Өдгөө эдгээр залуус бүгд ард түмний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тэрбээр бага байхаасаа л урлагт элэгтэй нэгэн байсан бөгөөд дуулах сайхан хоолойг аав ээж хоёроосоо өвлөн авсан гэдэг. Олон сайхан дууг амилуулж ард түмнийхээ сэтгэлийг хөглөж ирсэн Л.Болдбаатар өдгөө Монголын нийтийн дууны урлагт мандаж яваа нэгэн.
Дуу сэтгэлээс төрж сэтгэлд хүрдэг гэдэг. Дууг бид уйлж, ухаарч, өөрийгөө аргадаж, өрөөлийг тайвшруулж дуулдаг. Хээр талд яваа ганц эр хүн дуугаар хань хийж сэнгэнэтэл исгэрч, талын салхийг хөг оруулам сайхан дуу аялахад унасан морь ч гэсэн сэргэж хазаар даран дүүхэлздэг гэсэн үг бий. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань саяхан “Санахын гэгээ” хэмээх нэртэй хоёр өдрийн уран бүтээлийн бие даасан тоглолтоо монгол бөхийн өргөөнд хйисэн юм.

Тоглолтын дундуур хүү Б.Ганбаатар аавтайгаа хоршин дуулж, үзэгч олон болоод Л.Болдбаатарт гэнэтийн бэлэг барьсан юм. Гавьяатаас дутахгүй дуулсан тэрээр аавын хүү аргагүй авьяастай гэдгийг батлан харуулсан юм.

МУГЖ Болдбаатар
МУГЖ Л.Болдбаатар ууган хүү Б.Ганбаатарын хамтаар “Хун цагаан хайр” тоглолтын үеэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here