Нүүр хуудас Нийгэм Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзав

Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзав

121
0
soyliin-said-Nomin
Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзав

Уулзалтаар Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар номын агуулга, стандарт, монголд хэвлэгдэн гарч буй орчуулгын зохиолыг сайжруулах, хууль эрх зүйн орчин, боловсон хүчний асуудал, дэлхийд танигдах, нөлөөлөхүйц зохиолоо олон улсад орчуулан гаргах, урлагийн шүүмж судлалыг бодитойгоор хөгжүүлэх сэдвийн хүрээнд ярилцлаа.

Түүнчлэн хүүхдийн зохиолчдыг төрөөс бодлоготой дэмжиж, хүүхдэд зориулсан бүтээлийг нас насны ангиллаар хэвлэн нийтлэхэд анхаарахгүй бол монгол хүүхдүүд дан гадны зохиолоор хүмүүжиж буйг онцолж байв.

Ном хэвлэлийн салбарынхан Соёлын сайд Ч.Номинг хүлээн авч уулзан санал солилцож буйд талархал илэрхийлээд, ном, хэвлэлийн түүхий эдийг гадаадаас үнэтэй оруулж ирснээр номын өртөг өндөр байна, тиймээс татварын хөнгөлөлтөд анхаарах, ном хэвлэлийн бодлогыг зангидсан зөвлөлтэй болох, дижитал номын санг хөгжүүлэх, дижитал стратегийг хэрэгжүүлэх, монгол зохиол бүтээлээ олон улсад таниулах, монголч эрдэмтдийг бодлоготойгоор урин ажиллуулах зэрэг асуудалд онцгой анхаарч дэмжиж өгөхийг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here