Нүүр хуудас Соёл урлаг Австралийн гоо бүсгүйчүүлийг ООГИЙ шалгаруулах болжээ

Австралийн гоо бүсгүйчүүлийг ООГИЙ шалгаруулах болжээ

727
0
Oogii
Австралийн гоо бүсгүйчүүлийг ООГИЙ шалгаруулах болжээ

Хүний хүсэл гэдэг мөрөөдөл ямагт хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Өөрийн зорилго зорилтыг хичээл зүтгэлээр өнгөлж яваа нэгэн бизнес бүсгүйг залуус маань хэдийн таних болоод буй.

Австралийн телевизээс ажлын гараагаа эхэлж өдгөө олон улсын чөлөөт сэтгүүлч, Австрали улсын нэр хүндтэй “RackCorp” компанид PR менежер хийдэг О.Оюунцэцэцэг юм.

Түүнийг товчоор Гялалзсан, дайчин эмэгтэй гэж тодотгож болох. Үеийн залуустаа манлайлал болж, тус улсад өөрийн OOGII брэндээ үүсгэн байгуулсан.

Харин тэрээр тун удахгүй Австрали улсын гоо бүсгүйчүүдийг шалгаруулах телевизийн шоу нэвтрүүлгийг шүүх болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрээр “Miss Multiverse Australia TV show”-ны продюсераас олон сайхан саналыг хүлээн авсан аж. Ямартаа ч О.Оюунцэцэг маань сайхан бүсгүй шалгаруулах нэвтрүүлэгт шүүгчээр сууж, монгол хэмээх нэрийг  дэлхийд таниулах болсон бололтой.

Oogiii
“Miss Multiverse Australia TV show”-ны продюсерын хамт

Монгол бүсгүй өөрийн ур ухаан, авьяас чадвараараа дэлхийд манлайлж, амжилттай ажиллаж амьдрахын зөв үлгэр дуурайл үзүүлж байгаа гэлтэй. Танд амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here