“Азийн сайхан залуу шалгаруулах тэмцээн”-ээс томоохон шагнал хүртэж охид хүүхнүүдийн шүтээн болсон загвар өмсөгч бол А.Чингүүн. Тэрээр үзэсгэлэнт гэргий Н.Ундралын хамт Солонгос оронд зочилж буй бололтой.
Спортоор эрчимтэй хичээллэн булчинлаг эрчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож эхэлсэн тэрбээр хэн хүний хараа булаам сайхан бие галбираа цахим ертөнцөд харин ч нэг гайхууланхан байдаг.
Шинэ он, шинэ жилийн баярын өдрүүдэд гэр бүлийн хамт Солонгос улсын байгалийн сайхнаар аялан явахдаа СОАК “Диваажингийн шат” киноны зураг авалт хийсэн Морин тойруулга дээр өдрийг өнгөрөөжээ. Ингээд түүний зургаас хүргэе.