Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” наадам 23 дахь жилдээ Малайз улсад зохион байгуулагдлаа. Тус наадмыг 1996 оноос хойш Азийн тэргүүлэх телевизүүд жил бүр зохион байгуулж буй.
Энэ жил анх удаа Монгол Улсаас “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг дөрвөн номинацид нэр дэвшсэн.
Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоуг нутагшуулсан контент төрөлд “Shark Tank”, Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт “Төрөх өрөөний тоглоом” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн байна.
Тэгвэл “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг “Шилдэг нутагшуулсан контент”, “Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг” номинацад шалгарчээ.
23 дахь удаагийн Азийн телевизийн наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын “PWC” агентлаг хяналт тавьдаг байна.