Нүүр хуудас Соёл урлаг Анжелина Жолигийн ажилласан кино Оскарын наадамд оролцоно.

Анжелина Жолигийн ажилласан кино Оскарын наадамд оролцоно.

132
0
Анжелина Жоли
Анжелина Жолигийн ажилласан кино Оскарын наадамд оролцоно.
Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигийн ажилласан”First They Killed My Father” гэх уянгын кино 90 дэх удаагийн Оскарын наадамд “шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд Камбож улсыг төлөөлж оролцох болжээ.

Энэ талаар Deadline сайт “Америк найруулагч өөр улсын, гадаад хэл дээрх киног төлөөлж байгаа анхны тохиолдол болж байна” гэсэн байна.

Харин Анжелина Жоли  “Киноны зураг авалтанд оролцсон бүх хүмүүсийн хувьд энэ бол маш том зүйл. Камбож улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, түүхийг одоо цагт авчрах нь миний хувьд дахин давтагдашгүй туршлага байсан.

‘First They Killed My Father’ киног Оскарын шагналд нэр дэвшсэн гэдгийг зарлах тэр мөчид бид бүгд хамт байсан. Бидний сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулсан.

Энэ аялал миний хувьд үнэхээр урт байлаа. Хэдийгээр энэхүү кино нь маш хувийн шинж чанартай боловч үүний зэрэгцээ Камбож улсын сая, сая иргэдийн туулсан замыг харуулж байгаа юм. Бид энэ жил Камбож улсыг төлөөлж буйгаараа маш их бахархаж, энэ мөчийг бүх улс орон даяар хуваалцахыг хүсч байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here