Эцэг эхийнхээ хайранд өсч, даль жигүүрээ ургахаар эрдмийн их аянд морддог нь жам юм. Тэгвэл Их аварга Д.Дагвадорж өөрийн хүүгээ эрдмийн их аянд мордуулахаа зарлаад байсан. Аса аварга хүү Д.Жамъяан, ах Д.Сэржбүдээгийн хоёр хүүгийн хамтаар Япон улсыг зорьсон байна.
Өөрийнхөө дурсамж дүүрэн өдрүүдээ өнгөрүүлсэн сургуульд хүүгийн хамтаар зочилсон нь Их Аварга хүүгээ энэ л сургуульд сургахаар хүргэж өгсөн бололтой. Олон нийт харин үүнд ихэд олзуурхаж байгаа аж. Учир нь сумо бөхийг үзэх хүмүүсийн тоо эрс буураад байгаа өнөө цагт дахин тус спортыг сонирхогчдын тоо нэмэгдэх бас нэгэн шалтгаан энэ болж байна.
Асашёорюү Дагвадорж харин энэ тухай тодорхой хариу өгсөнгүй. Ямартаа ч хүүдээ өөрийн сурч байсан сургуулийг танилцуулсан тэрбээр сонголтыг хүүдээ үлдээв бололтой.
Д. Дагвадорж “Цаг нь болжээ. Хүү өдөлж гүйцжээ! Хорвоо ертөнцтэй танилцах цаг нь болж! Аавын байгаад хүнтэй танилц агтны сайнд газар үз гэдэгдээ.
Энэ бол чиний ургаж өндийсөн газар шороо эх орон чинь хүү минь! Их Монгол Улсын чинь төв нийслэл Хархорум, Орхон голыхоо усаар нүүрээ угааж, их өвгөдийн нутгаасаа адис аваад морддоо хүү минь” хэмээсэн юм.
Асаж дүрэлзсэн галын үсэрсэн оч юм чинь, аугаа түүхтэй бөхийн амилсан үр юм чинь АМЖИЛТ ирэх биз ээ.