Нүүр хуудас Улс төр Г.Занданшатар: УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно

Г.Занданшатар: УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно

91
0
zandanshatar
УИХ-ын дарга Г.Занданшатар:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан,

Улс орны нийгэм, цаг үеийн асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. М.Энхболдыг огцруулвал бүх зүйл сайхан болно гэж байсан. Гэтэл Г.Занданшатар дарга болоод УИХ-ын үйл ажиллагаа сайжирсангүй. Бид М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаад “Та нар архидалтаа болиоч ээ. Архидалтаас болж хүний аминд хүрч байна. Бүгдээрээ асуудлаа хэлэлцье. Олон түмэн УИХ-аас эрс өөрчлөлтийг шаардаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү,

Баасан гаригийн үдээс хойшхид хуралдаан Ерөнхий сайдыг байлцуулъя. Хаана явна. Дэгийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулмаар байна. УИХ-ын даргын тухайд ирц бүрдүүлэх дээрээ анхаараач ээ. Парламент руу дайрч давшлаад байгаагаа зогсоо хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нийгэм улс төрийн асуудал УИХ-аас хамаарна. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Хууль тогтоох байгууллага өдөр тутмын амьдралд тулгамдаж хуулийг өөрчлөх, үүрэгтэй. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго бидэнд байхгүй. Үр дүнгүй маргалдаж цаг хугацаа арсалдах нь УИХ-д хортой. Танин мэдэхгүйн асуултаар мэтгэлцэх нь олны доог тохуу болж байна. Парламент дахь бүлэг оюун ухаандаа найдах хэрэгтэй. Төрийн ажилд хандахдаа хувийн араншинтайгаа хутгаж болохгүй. УИХ дээр үг хэлж байгаа гишүүн ард түмэндээ өдөр тутам шалгалт өгч байна гэж бод. Хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийг зарлах болно. УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно хэмээн тайлбар хийв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here