Нүүр хуудас Соёл урлаг Асашёорюү аваргын нохой “МАСАО” хуримаа хийнэ

Асашёорюү аваргын нохой “МАСАО” хуримаа хийнэ

594
0
Dagvadorj-nohoi-01
Их Аварга Асашёорюү Дагвадорж өөрийн нохой болох Масаогийн хамт

Их Аварга Асашёорюү Д.Дагвадоржын нохой ирэх тавдугаар сард хуримаа хийх гэнэ.

Түүний нэрийг Масао гэдэг бөгөөд Пёнчаны олимпын аварга, ОХУ-ын уран гулгалтын тамирчин Загитовад бэлэглэсэн Масарү нохойн дүү нь аж.

Дашрамд “Акита” үүлдрийн нохой нь ойролцоогоор 5000ам.долларын үнэ хүрдэг байна.

Ирэх тавдугаар сард Япон улсын Акита мужид болох баярт Масао нохой уригдсан бөгөөд тэндээс ижлээ дагуулан Монголд ирэх тухай Их аварга цахим хуудаснаа нийтэлсэн байна.

asa-awargiin-nohoi
Акита” үүлдрийн Масао нохой

Ийн их аваргын эрх танхил нохой хуримаа хийх бол Төрийн соёрхолт дуучин Д.Болдын нохой өөрийн гэсэн цахим хаягтай болж, олон мянган дагагчтай болсон байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here