Нүүр хуудас Соёл урлаг А.Туяа: “Хэзээ хүнтэй сууж, хэдэн хүүхэд төрүүлэх”-ээ мэддэг бол хэлэхсэн

А.Туяа: “Хэзээ хүнтэй сууж, хэдэн хүүхэд төрүүлэх”-ээ мэддэг бол хэлэхсэн

470
0
А.Туяа
А.Туяа: "Хэзээ хүнтэй сууж, хэдэн хүүхэд төрүүлэх"-ээ мэддэг бол хэлэхсэн
Хошин урлагийн тайз дэлгэцийн бүтээлүүдэд чамгүй авьяастайгаа харуулж, хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй жүжигчдийн нэг Алтангэрэлийн Туяа хэмээх энэ аятайхан бүсгүй.  Урлаг гэдэг амттай хэрнээ хатуу ертөнц.

Бүтээсэн дүрээрээ олны сэтгэлд хоногшин үлдэх сайхан ч сөрөг дүр хэмээх айхтар ажлын үр дүнгээр бусдад тийн ойлгогдох нь хэцүү.

Дотоод хүнийг нь таньж мэдээгүй атал зарим нэгэн түүнийг явцуу дүгнэх нь бий. Урлаг хэмээх ид шидийн юм шиг гайхамшигт ертөнц өөрийнх нь дотоод хүнийг сэрээсэн гэлтэй. Даруу гэхэд дэндүү даруу охиныг жүжигчин болно гэхэд гэрийнхэн нь бараг л ангайтлаа гайхсан гэдэг. Харин өнөөдөр бол түүнийг чадалтай, авьяастай жүжигчин гэдгийг гэрийнхэн нь ч, найз нөхөд нь ч, үзэгчид хүлээн зөвшөөрчээ.

Царай зүс, бие хаа, гоё сайхан байхаас эхлээд олны танил бүсгүйчүүд маань олон талаараа бусдад үлгэр жишээ болдог. Үүний хажуугаар тэдний хувийн ажил амьдрал олны нүдэнд ил байж түүнийг дагасан хэл ам ч цөөнгүй.

Залуу хүн хийж бүтээн, хүсч мөрөөдөж явахад бүх зүйлийн эхлэл аяндаа тавигддаг гэдэг. Тэгвэл жүжигчин бүсгүйг  “хэрхэн хүнтэй сууж,  хэзээ хүүхэд төрүүлэх вэ?” гэсэн олны асуулт залхааж буй бололтой.

Хэзээ хэрхэн яаж хүнтэй суун, хэдэн хүүхэд төрүүлэх эсэхээ мэддэг бол хэлээд өгөхсөн хэмээн олны амыг дарсан бололтой.  Ямартаа ч өөрийн гэсэн аз жаргалтай өнөр бүлийг цогцлоохын төлөө хичээсээр яваа уран бүтээлчид амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here