Буриад Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү, гэргий загвар өмсөгч О.Ариунзул хоёр үрийн зулай үнэрлэн туршлагатай аав, ээж болсон.
Анх үерхэж эхэлсэн цагаасаа л олны танил хүмүүсийн жишгээр элдэв шуугианд өртөж байсан ч залуучуудад үргэлж эерэг үлгэр дууриал үзүүлсээр ирсэн хосууд маань амьдралын хамгийн том бэлгээ авсан билээ.
Дуучин Б.Амархүү энэ хорвоогийн эгэл нэг өдрийг биш аавынхаа төрсөн өдрийг онож төрсөн хүүтэйгээ хөгжилтэй бичлэг хийн цахим хуудаснаа нийтэлжээ. Бяцхан хүү аавынхаа уянгалаг хоолойг өвлөсөн дуучин болох авьяас байна хэмээн хүүгээ магтаад авлаа.
https://www.facebook.com/AmarkhuuBorkhuu/videos/1967309659953097/