Нүүр хуудас Соёл урлаг БИЧЛЭГ: Монголын цаа буга К-РОР оддын уран бүтээлд оржээ

БИЧЛЭГ: Монголын цаа буга К-РОР оддын уран бүтээлд оржээ

257
0
Twice-hamtlag-k-pop-2018
“Twice” охидын хамтлаг “The Best Thing I ever did” клипнийхээ зураг авалтын хэсгийг хийсэн байна

БНСУ-ын алдарт охидын нэгдэл Монгол улсад айлчлаад морджээ. Тодруулбал “JYP Entertainment”-ын “Twice” охидын хамтлаг “The Best Thing I ever did” клипнийхээ зураг авалтын хэсгийг хийсэн аж.

Шинэ клипээ тэд энэ лхагва гаригт буюу арванхоёрдугаар сарын 12-нд “Youtube” сувагтаа байршуулжээ. Шинэ клипэндээ Монголын үзэсгэлэнт байгаль, цаа буга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсгүүдээс оруулсан аж.

“Twice” хамтлагийн тухай мэдээллийг хүргэхэд “JYP Entertainment”-аас 2015 онд зохион байгуулсан “Sixteen” риалити шоунаас төрөн гарсан есөн гишүүнтэй охидын хамтлаг юм.

Тэмцээнээс нийт арван зургаан охин шалгаран гарч, энтэртайнмэнтийн харьяалал дор бэлтгэл хийж байгаад, есөн охин нь сонгогдож уг хамтлагийг байгуулж байжээ.

Хамтлагийн есөн гишүүний тав нь өмнөд солонгос, гурав нь япон улсын дуучин аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here