Нүүр хуудас Соёл урлаг БИЧЛЭГ: “Гала” хамтлагийн охид КАРАОКЕ-д бут авлаа

БИЧЛЭГ: “Гала” хамтлагийн охид КАРАОКЕ-д бут авлаа

1482
0
Gala-hamtlag
“Гала” хамтлагийн охид КАРАОКЕ-д бут авлаа

Цагтаа өсвөр насны охидыг өөрийн уран бүтээл, өнгө төрхөөрөө байлдан дагуулж явсан “ГАЛА” хамтлагийн охид нэг л өдөр эрдэм номын мөр хөөн гэр бүл зохиож улмаар хамтлаг тарахад хүрсэн.

“ГАЛА” хамтлаг тарснаас хойш олны нүдэн дээр хамтдаа харагдаагүй Ану, Болороо нарын хоорондын харилцаа хэр байдаг талаар, мөн дахин хамтдаа тайзнаа гарах эсэхийг олон нийт ихээр сонирхож байсан бөгөөд тэд фенүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч сонирхож байсан асуултуудад нь хариулт өгчээ.

Найз нөхдийн нандин холбоо, биесээ үргэлж дэмжин урам өгч байдаг тэд дуучин Анугийн “The busy mom diary” влогоор хит болж байсан дуунуудаа хамтдаа дуулж хөгжилтэй дурсамжаа үзэгчидтэй хуваалцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here