Төөгөө “RAPZILLA” вебсайт өгсөн ярилцлагаа өөрийн цахим хуудаснаа орчуулан оруулжээ.
Тэрээр хэлэхдээ “Англи хэл дээрээс уншихад асуудал тулгарч буй буруу ойлголт авсан хүмүүст Монгол хэл дээр ярилцлагаа орчуулан орууллаа” гэж ээ.
ЖИЧ: RAPZILLA вебсайт нь АНУ-н хамгийн том христчин хип хоп соёлын талаарх шинэ үеийн залуусын вебсайт юм. Уг вебсайт дотор зөвхөн Христчин хүмүүсийн хувьд үнэ цэнэ бүхий яриа, ярилцлага, мэдээлэл, дуунууд ордог болно. Мөн уг нийтлэлд RAPZILLA вебсайтын өөрсдийнх нь хүсэлтээр буруу, ташаа ойлголт үүсгэхгүйн тулд зарим үг, өгүүлбэрүүдийг утгачилж засварласан болно.
“Монгол ахан дүүс минь, Бид инновацийн эрин зуунд ажиллаж амьдарч байгаа учраас мэдээллийн үнэн зөвийг тунгааж ямар нэгэн баттай эх сурвалж, тухайн хүний өөрийнх нь амнаас гарсан үгсээр дүгнэж шүүлт, шүүмжээ илгээгээсэй хэмээн хүсэж байна.”
МОНГОЛЫН БҮЖИГ ДЭГЛЭЭЧ “ТӨӨГӨ” ӨӨРИЙН 116 СТУДИ ДЭХ СУРГАЛТАА “RAPZILLA” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ.
Хөгжим бол маш олон улс, хэл, соёлуудад хүрч чаддаг гайхамшигтай урлагийн нэгэн төрөл юм. Дууны үг нь ямар байх нь хамааралгүйгээр хөгжим бол хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг. Энэ гайхамшигт үелзэл биднийг дэлхийн нөгөө талд байрлах Монгол улсруу болон улс дотроо өөрчлөлтийг хийхээр тэмүүлж буй нэгэн хүсэл эрмэлзэлтэй Христчин хип хоп дууны фен бүжигчин залууруу хөтөллөө.
Энэ бол 116 студи болон Rapzilla сургалтын багш Саруултөгс буюу Төөгөгийн түүх юм.
Хэрвээ та студийн болон сургалтын нэрийг нь сонсоод гайхаж байгаа бол энэ Reach Records-н салбар болон нэг хэсэг студи биш. Төөгө ердөө л өөрийн хамгийн дуртай зүйлсүүдээр студиэ болон сургалтаа нэрлэжээ.
Тэрээр 116 хөдөлгөөнийг болон Lecrae, Trip Lee, Tedashii, Andy Mineo, KB болон уг хөдөлгөөнтэй холбоотой хүн бүхний хийж буй зүйлсийг их таашаадаг байна. Тэрээр уг уран бүтээлчидийн уран бүтээлийг хайх бүрт rapzilla.com дээр буудаг байж. Удалгүй түүний байнга Христчин хип хоп дуу олж сонсдог газар нь RAPZILLA болсон юм.
“Би нэг үйл ажиллагаа зохион байгуулах гэж байлаа. Монгол хүмүүс РЕП гэдэг үгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг. Тиймээс би нэр хайхаар INSTAGRAM-руу ороод RAP гэж бичихэд хамгийн түрүүнд RAPZILLA –н хуудас гарч ирсэн.” гэж 116 студи дэх RAPZILLA сургалтынхаа талаар тэрээр тайлбарлав. Хүүхдүүд гэртэ хариад сургалтаа хайхад RAPZILLA.COM гарч ирвэл тэд Христчин реп дуунуудыг сонсож, таниж мэдээд эерэг мессежүүдийг нь юуны өмнө хүлээж аваасай гэж бодсон учраас сургалтаа RAPZILLA гэж нэрлэсэн гэв.
Тэрээр хэлэхдээ түүний сургалт маш сайн явж байгаа бөгөөд тэр долоо хоногт 4 удаа хичээл ордог. Мягмар, Пүрэв гараг бүр 17:00, 19:00 цагаас түүний сургалт ордог гэв
Долоо хоногт орж буй 3 хичээлийн 2 дээр нь хичээлийн төгсгөлд хэн нэгэн уйлж өнгөрдөг гэж тэр хэлээд. Бид амьдралын талаар болон Монголд архи, бэлгийн дарамт, сэтгэлийн эрүүл мэнд, санаа зовнил ямар зүйлсийг дагуулж байгааг ярихад тэд уйлж орхидог гэв. Хүн амын ердөө 5% нь Есүсийг таниж мэдсэн ба бусад 95% нь үгүй юм. Бид Монгол хүмүүсийнхээ төлөө залбирах аянг Монголынхоо сайн сайхан ирээдүйн төлөө хийж байгаа гэж тэр мөн нэмэж хэлэв.
Төөгө хэлэхдээ энэ төрлийн сургалт нь Монголд анх удаа бөгөөд анх интернэтэд анх байршуулсаны дараа ердөө 2 өдөрт 400 хүмүүс бүртгүүлжээ.
Өмнөх долоо хоногт, тэр Black Eyed Peas-н Where Is The Love дууг заасан ба сургалтанд суусан хүүхдүүдээс ийм хүчтэй мессежтэй дууг өмнө нь амьдралдаа сонсож байсангүй гэж хүртэл хэлсэн байна.
“Монголд хип хоп соёл хараахан том байр суурь эзэлдэггүй. Залуус дуртай ч нээх их реппэр байдаггүй. Монголд underground ертөнцийн талаар эрж хайж судлах болон энэ талаарх мэдлэг бараг байдаггүй. Тэд зөвхөн А листийн одуудыг мэддэг” гэж тэр хэлэв. Монгол улс 26 жил л ардчилсан нийгмийн тогтолцоогоор явж байгаа бөгөөд удирдлага дээр буй хүмүүс нь одоог хүртэл хуучны сэтгэлгээтэй хэвээр байгаа гэв.
Тэрээр үргэлжлүүлэн, “Реп соёл бол цоо шинэ зүйл юм. Монгол улс ердөө 3 сая хүн амтай ба талаас илүү хувь нь улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хотод амьдардаг хүмүүсийн 70% нь гэрт буюу Монголын уламжлалт гэрт амьдардаг. Тэнд халуун усны шугам систем байдаггүй ба гэр дотор 00-н өрөө байдаггүй. Ойролцоогоор хотод амьдарч буй хүмүүсийн 30% нь л интернэтийг судалгааны чиглэлээр ашиглаж байгаа” гэв.
Тийм боловч, Монголд өөрчлөлтүүд явагдсаар байна. Төөгө хэлэхдээ хүмүүс өөрсдийн соёлоос гадна ялангуяа гадны шинэ соёлуудын талаар сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй байгаа. Монгол улс нь хөрш хоёр улсаасаа ихээхэн нөлөө авсан ч барууны соёлд анхаарал хандуулж эхлээд байгаа шүү гэж хэлэв. Төөгөгийн хүсэл нь илүү барууны соёлыг Монголдоо оруулж ирэх юм.
“Би сарын өмнө LA-д байсан ба тэндээс хүмүүст бусдад санал болгох зүйлс байхад л түүнийгээ бизнес болгож чадаж буйг сурсан, Тиймээс Монголчууддаа тэрийг харуулж, ойлгуулах ёстой юм байна гэж бодсон” гэв. Мөн “Миний англи хэл төгс биш л дээ, гэхдээ би Англи хэлийг заахдаа реп дуунуудыг ашиглаж байгаа. Учир нь АНУ-д байдаг 30’000 Монгол хүний бараг 29’000 нь Америкийн нийгэмрүү орж “АМЕРИК МӨРӨӨДӨЛ”-р амьдрах хэмжээний цэвэр Англи хэлгүй байна.” гэв.
Тэрээр үргэлжлүүлэн, тэдний ихэнх нь цэвэрлэгч, тогооч, туслах ажилтан мэтээр цагийн ажил хийж амьдарч байгаа. Би АНУ болон бусад улсуудруу явах хүсэлтэй байгаа хүүхдүүдэд болон тэдэнд туслахыг хүсч байна. Тиймээс реп дуугаар дамжуулан АНУ-н соёл, Хип Хоп соёл, хар ярианы үгсүүдийг зааж эхэлсэн юм гэв. Гэхдээ хамгийн чухал нь би тэдэнд ердөө зөв мессежийг түгээхийг л хүссэн. Монголд сонин сэтгүүл, хэвлэл, телевизүүд үнэндээ эерэг зүйлсийн талаар ярьдаггүй. Тэд шинэ IPHONE-ы тухай ярьдаг ч тэрнээс цааш гүнзгий явдаггүй гэж тэр хэлэв.
Төөгө 16 наснаасаа бүжиглэж эхэлсэн ба дуучин Chris Brown-ы үнэнч фен байжээ. Тэрээр эхлээд krump /гудамжны бүжгийн нэг төрөл/ хийж эхэлсэн ба удалгүй Солонгосруу popping бүжиг сурахаар явж, араас нь Японруу яван Хятад явахынхаа өмнө Монголруугаа буцаж ирсэнээр гадаадад сурсан зүйлсээ зааж эхэлсэн байна. Тэр цагаас эхлэн тэрээр Европ болон АНУ-р аялж суралцсаар иржээ.
“Энэ бүх мэдлэгийг хурааж байхдаа би өөрийгөө Монголын дараа үеийн өмнө болон тэдний сүнслэг байдлын өмнө ямар том хариуцлагатай байгаагаа олж харж эхэлсэн” гэв.
Түүний дараагийн зогсоол нь дэлхийн нөгөө талд байрлах Los Angeles хот юм. Тэрээр 12 сард өөрийнхөө бүжгийн мөрөөдөлдөө хөтлөгдөн нүүж байгаа ба тэрээр АНУ-д библи судлалаар мастерийн зэрэг хамгаалахаар мөн төлөвлөж байгаа ажээ.
Тэрээр Монголоо өөрийн олон хийж бүтээсэн зүйлстэйгээр орхиж байгаа юм. Тэрээр “Авьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогчдийн нэг байсан ба одоо ч хүртэл кино театруудаар гарч буй Монголын анхны гудамжны бүжгийн томоохон кино болох “Бүхнээс Дээгүүр МУСК” –ны гол дүрээр болон бүжиг дэглээчээр ажиллажээ.
Тэрээр L.A-д ирж буй зорилго нь бүжгийн бэлтгэл дээрээ анхаарах болон бүжгийн агентлагт орно хэмээн найдаж байгаагаа хэлэв. Түүнд мөн Өвөр Монголоос гаралтай Христчин Монгол бизнесммен хүнтэй хамтран Монголын залуу үеийг илүү хүчирхэгжүүлэх, мөрөөдөл өөд тэмүүлэхэд нь урам зориг өгөх вебсайт хийхийг хүсэж байгаагаа, мөн тийм бодит боломж байгаагаа хэлэв.
Эцэст нь, Төөгө АНУ-н Христчин Хип Хоп хамт олонд болон RAPZILLA-д хандаж хэдэн үгсийг хэлсэн юм.
“Би АНУ-руу нүүж байгаа энэ явдалыг Монголдох залуусыгаа сэрээх АНУ болон Монгол улсын хамтралд гарч ирэх маш том боломж төрж байгаа хэмээн харж байна. Монгол улс маань Чингис Хаанаас эхлээд Манжийн дарлал хүртэл маш их арвин түүхтэй улс юм. Миний хувьд бурханд Монголын залуучуудад төлөвлөсөн гайхамшигтай төлөвлөөгөө байгаа гэдэгт итгэдэг. Үнэндээ, Монгол залуус маань үнэхээр мэдлэг ухаан, зааварчилгаа, сургааль үгсэд суралцаж, боловсрохыг маш их хүсэж байгаа. Тиймээс та бүхний Христчин хамт олны зүгээс дэлхийд хийж буй энэ бүхэн тань хүмүүсийн амьдралыг тэр чигт нь өөрчилж чадна гэж хэлмээр байна. Та бүхний хөдөлмөр болон гаргаж буй цагт тань талархалаа дэвшүүлье!