Нүүр хуудас Соёл урлаг Бүжигчин Т.Саруултөгс: Гурван охин маань шагайгаа гэмтээсэн

Бүжигчин Т.Саруултөгс: Гурван охин маань шагайгаа гэмтээсэн

660
1
bujigchin-saruultogs-01
Бүжигчин Т.Саруултөгс

Африк-Америкчуудаас гаралтай гудамжны бүжиг тэртээ 20 дугаар зууны эхэн үед алс холын Америкт үүсч, хөгжлийнхөө явцад илүү боловсронгуй болсоор өдгөө хэл ус, үндэстэн ястан, улс гүрэн хамаарахгүйгээр дэлхийн залуусыг холбох, ойлголцох “хэл” болжээ.

Энэ урлагт хүч хөдөлмөрөө зориулан яваа Төөгөө өөрийн цахим хуудаснаа:

Гурван охин маань шагайгаа эвгүй болгосон “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн гуравдугаар нэвтрүүлгийн хагас шигшээ шатны үзүүлбэрүүд үзэгчдэд хүрч буй билээ.

Энэ удаагийн шоунд чадварлаг олон ч бүжгийн хамтлаг оролцсон бөгөөд “Гудамжны бүжигчин” хэмээх тодотголтой Төөгөөгийн “116” хамтлаг тус шоунд хүчээ сорьсон.

Эхний шатанд орон зайн мэдрэмжээ гайхуулсан залуус хагас шигшээ шатанд Монголын бүжгийн урлагийг шинэ шатанд гаргах “Industry style” бүжгийн үзүүлбэр үзүүлсэн ч харамсалтай нь шилдэгт багтаж чадаагүй.

Хамтлагийнхан чухам яагаад энэ төрлийн бүжгийн үзүүлбэр үзүүлэх болсон тухай хамтлагийн ахлагч Төөгөө “Яагаад industry style-ийг бид энэ тайзан дээр хийх болсон бэ гэхээр энэ стайл Монголд орж ирж байж Монголын шоу бизнес бүжигтэй, тайзны орчин үеийн хэв маягийн найруулгатай болж ирнэ гэсэн үг.

Бид нар барууны хүмүүсийг үзээд ийм байх ёстой, ийм л байдаг гэж боддог. Монгол маань тийм байх ёстой гэдгийг мэддэг ч яаж гэдгийг нь мэддэггүй. “Industry Style” гэдэг нь тайзыг эзэгнэсэн том том хөдөлгөөнтэй, шоу бүжгүүд орж ирэх ёстой. Энэ орж ирснээр Монголын урлагт хүч өгнө.

Тэгж байж бид нар дэлхийн хэмжээнд К-поп, Ж-поптой, Европын дуучидтай адилхан хэмжээний үзүүлбэр үзүүлж чаддаг болно. Үүнийгээ дагаад дуучид хүртэл бүжиглэж чаддаг болно.

Тайзан дээр бид нар бараг 5,6 удаа хувцсаа задалсан. Охидууд маань өндөр өсгийт дээр бүжиглэж байгаа учир гурван охин маань шагайгаа аягүй эвгүй болгосон. Та хэд маань үзэж байгаа болохоор бараг мэдэхгүй байж магадгүй.

Тайз нь өөрөө зууралттай тайз. Гулгалт хийж болдоггүй. Гялгар харагдуулахын тулд тийм зүйлээр бүрчихсэн байгаа. Бид нарт хүндрэлтэй юмнууд аягүй их гарсан.

Гэхдээ гол нь тэрийг мэдэгдүүлэхгүй хэмжээнд тэрийг аягүй амархан хийчхэж байгаа юм шиг харагдуулах хэрэгтэй” хэмээсэн байна.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here