Нүүр хуудас Соёл урлаг Гоёл наадмын шинэхэн “Топ модель” энэ сарын 29-нд тодорно

Гоёл наадмын шинэхэн “Топ модель” энэ сарын 29-нд тодорно

466
0

Загварын шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна. Уг наадамд бүртгүүлсэн 100 гаруй загвар өмсөгчөөс, 50 орчим нь шалгаран оролцож байгаа аж.

Загвар өмсөгчид 27 байгууллага, бусад бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа толилуулж байгаа.

Тэгвэл дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлүүдээр урласан хувцсаараа оролцож байгаа аж.

“Гоёл-2018” наадмын Гала тоглолт, “Топ модел”-ийг тодруулах ёслолын ажиллагаа 29-ны 18:00 цагаас “Соёлын Төв Өргөө”-нд болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here