Олон улсад нэр хүндтэй гэрэл зургийн “35AWARDS” уралдаанд Монголын гэрэл зурагчин В.Баттулгын “Аав хүүгийн аз жаргал” бүтээл хоёрдугаар байрыг эзэлсэн байна.
Вандандоржийн Баттулга нь одоо бие даасан чөлөөт уран бүтээлч, фото сэтгүүлчээр ажилладаг. Монгол телевиз, “Ардын эрх”, “Монголын мэдээ” сонин, Улсын гэрэл зургийн газар зэрэг газар фото сурвалжлагчаар ажиллаж байсан.
Дашрамд гэрэл зурагчин В.Баттулга нь “35AWARDS” Олон улсын гэрэл зургийн уралдааны 2017 оны ТОР-100-д шалгарч байсан түүхтэй. .