Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн 2018 оны 6-р сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
~Данийн музейд “Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн дэлгэгдлээ~
Уг үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэр,
Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг багтааж, орчин үеийн дижитал технологийг ашиглан олон нийтэд сонирхолтой байдлаар Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, Чингис Хааны дэлхийг эзэлсэн түүхэн үйл явдлыг дэлгэн харуулжээ.
Эх сурвалж: ГХЯ