Жүжигчин Хиллари Дафф сайн ээж биш гэлээ
“Диснейн од” хэмээн нэрлэгддэг залуу жүжигчин Хиллари Дафф өөрийгөө “муу ээж” хэмээн тодорхойлоод байна.
“Диснейн од” хэмээн нэрлэгддэг залуу жүжигчин Хиллари Дафф өөрийгөө “муу ээж” хэмээн тодорхойлоод байна.
Шахуу ажлын хуваариас үүдэн хүүдээ цаг зав гаргаж чадахгүй байгаа Хиллари ээжийн үүргээ асрагчид даатгах болсон ажээ.
Түүний хүү 5 настай бөгөөд уран бүтээлдээ ихэнх цаг заваа зарцуулж буй Хилалари Дафф өнгөрсөн 5 жилийн туршид алдаг оног дуу гаргаж, урлагийн ажлаа нэлээд цалгардуулсан юм.
Их урлагтаа эргэн ирэхээр шамдаж шинэ дуу, клипний ажилд орсон Хиллари ийнхүү өөр нэгэн асуудалтай нүүрэлдээд байна. Гэхдээ тэрээр хүүгийнхээ төлөө сайн ажиллахаа амлаж, гэр бүлдээ илүү их цаг гаргахаар хичээж байгаа гэнэ.