Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Насаа “морин хуурын аяз”-аар охиноо бүүвэйлжээ

Дуучин Насаа “морин хуурын аяз”-аар охиноо бүүвэйлжээ

835
0
Насаа
Дуучин Насаа "морин хуурын аяз"-аар охиноо бүүвэйлжээ

Телевизийн шоу нэвтрүүлгээс гараагаа эхэлсэн түүнийг МУГЖ Б.Сарантуяагийн хайртай шавь хэмээн олон нийт таних биз

Насаа
МУГЖ Б.Сарантуяагийн хайртай шавь юм

Өдгөө тэрээр Монгол улсын филармонийн гоцлол дуучин болсон. Хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээгээрэй бусдаас илүү хэмээн түүнийг магтах хүмүүс олонтаа.

Багшийн эрдэм шавьд гэдэг. Жинхэнэ уран бүтээлч хүн ямар зарчмаар алхах ёстой гэдгийг багшаасаа суралцаж буй.  Хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай, хөдөлмөрч зангаараа ялгардаг дуучин бүсгүй маань үрийн зулай үнэрлэж, ээж болсон билээ.

Насаа
Дуучин Насаа бяцхан хүүгийн хамт

Хань нөхөр, гэр бүлээ ихэд нууцалдаг дуучин бүсгүй маань бяцхан охиныхоо зургийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Л.Насанбуян

“Гэр бүлээрээ Шанг-ри-лад очиж, охин минь ээжийнхээ дуулахыг сонслоо. Охин минь Монгол хүн гэсэндээ морин хуурын аязанд бүүвэйлэгдээд унтаж байна лээ шүү. Амралтын өдрөөр дэлгүүр хэсэнгээ морин хуур сонссон үзэгчиддээ баярлалаа

хэмээжээ.

Дуучин Насаа цахим ертөнцөд анх удаа хүүгийнхээ зургийг дэлгэжээ

Дашрамд энэ сарын 15-нд Монгол Улсын Филармонийн 45 жилийн ой тохиож буй. Ойг угтсан баярын тоглолтод дуучин маань оролцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here