Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Насаа “Voice”-ийн шүүгчдийг…

Дуучин Насаа “Voice”-ийн шүүгчдийг…

609
0
Дуучин Насаа
Дуучин Насаа "Voice"-ийн шүүгчдийг...
Дуучин Насаа “Voice”-ийн шүүгчдийг алмайруулав
Телевизийн шоу нэвтрүүлгээс гараагаа эхэлсэн түүнийг МУГЖ Б.Сарантуяагийн хайртай шавь хэмээн олон нийт таних биз.
Өдгөө тэрээр Монгол улсын филармонийн гоцлол дуучин болсон. Хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээгээрэй бусдаас илүү хэмээн түүнийг магтах хүмүүс олонтаа. Багшийн эрдэм шавьд гэдэг. Жинхэнэ уран бүтээлч хүн ямар зарчмаар алхах ёстой гэдгийг багшаасаа суралцаж буй тэрээр ШОУ НЭВТРҮҮЛЭГТ оролцжээ.
nasaa
Дуучин Насаа “Voice”-ийн шүүгчдийг алмайруулав

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. The Voice of Mongolia” шоуны эхний дугаарын содон оролцогчдын нэг нь Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян байв.

Дуучин Л.Насанбуянгийн хувьд Английн алдарт дуучин Том Оделлын “Another love” дууг дуулж, шүүгчдийг гайхашруулсан юм. Дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэж хартлаа түүнийг дуулж байгааг мэдээгүй юм.

Ямартаа ч хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай, хөдөлмөрч зангаараа ялгардаг дуучин бүсгүй амжилт үзүүлэх биз ээ.

nasaa
Дуучин Насаа “Voice”-ийн шүүгчдийг алмайруулав

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here