Дуучин С.Гантогоогийн амьдралын тухай өгүүлэх баримтат кино өнөөдөр Сөүл хотын “Сөүл Синема”-д нээлтээ хийхээр болсон байна.
“Шар автобус” нэртэй баримтат киног БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн найруулагч Сон Су Хи найруулжээ.
Баримтат кинонд Өмнөд Солонгост гадаадын олон сая хүн ажил хийхээр очдог ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг харуулахыг зорьсон аж.