Аз жаргалтай, өнөр бүлийг цогцлоож “Алдарт эх” болсон дуучин Ч.Уранхолбоо буюу Ану таван охины ээж болоод байгаа билээ. Тэрбээр "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн үеэр
“Хоёр ихэртэй болсноос хойш дахиад л шинэ зүйлсийг сурч байна. Ихрүүдтэй ээжүүдийг би үнэхээр шүтэж байна. Ямар мундаг юм бэ. Ихэр хүүхдийг зэрэг өсгөөд хүн болгоно гэдэг бол маш том хөдөлмөр юм байна гэдгийг ойлгож байна. Толины өмнө сууж байсан тэр цаг үеэ бодохоор ганц бие нэг их зүйлд яардаггүй байсан тийм цаг үе байсан. Одоо бол надад ерөөсөө энгийн шаардлагатай зүйлс минь байгаад жижиг толинд хараад нүүрээ будах нь илүү амар цаг хугацаа хэмнэдэг ч юм шиг санагдах болсон”
хэмээн ярьжээ.
Дашрамд тэрбээр саяхнаас өөрийн цахим хуудастаа “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блог хөтөлж эхэлсэн юм.