Нүүр хуудас Соёл урлаг Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг Улсын санд авна

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг Улсын санд авна

520
0
Buteel
Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг Улсын санд авна
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”-г 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулах аж.

Үзэсгэлэнд оролцох бүтээлийг 2017 оны 8 дугаар 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд бүртгэн авчээ.

“Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Шилдэг бүтээлийг шалгаруулах зохион байгуулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хариуцан хэрэгжүүлж байгаа аж. Улсын санд худалдан авах бүтээл нь дараах шаардлагыг хангасан байдаг байна.

1.Дүрслэх урлагийн бүтээл /хөшөө дурсгалын цогцолбор, тайз, дэлгэц, монументалын чимэглэлийн ажлаас бусад/

2.Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн шилдэг бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан бүтээл байна.

3.Бүтээл нь зохиомж, арга техник, хэрэглэсэн материал, утга агуулгын хувьд шинэлэг, давтагдаагүй, өндөр ур чадварын гүйцэтгэлтэй, тухайн цаг үеийн дүрслэх урлагийн салбарын чиг хандлагыг тодорхойлохуйц байх бөгөөд, музей, галерейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн үзүүлэх боломжтой байдаг ажээ. Үүнд

3.1 Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй

3.2 Өмнө нь хуулбарлагдаагүй эх бүтээл байх

3.3 Бүтээл нь нойтон бус байх, эскиз загварын болон хэврэг материал /гипс, шавар, хөөс, шил/-аар хийгдээгүй байх.

3.4 Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын шаардлага хангасан байх /ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй/

3.5 Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлэх бөгөөд нэг уран бүтээлчийн 2 бүтээл оролцож болно.

4. Бүтээл нь олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here