Самуэл Беккетийн “Годог хүлээхүй” 97 хуудас бүхий “годо”-ийн дүр бүтээж, 2018 оны “Гэгээн муза-15” наадмаас Драмын жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн жүжигчин бол Д.Оюунзул.
Босго өндөртэй “Black Box” театрын нүүр царай болж чадсан чадварлаг бүсгүй.
Д.Оюунзул хамгийн сүүлд Г.Аюурзаны “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Хэвтрийн хүн” кинонд С.Бямба найруулагч дээр дүр бүтээжээ.
Урлагийн гэр бүлд төрж өсөөгүй ч багаасаа л уран бүтээлчдийн дунд, телевиз камерын орчинд хүмүүжсэн түүнийг МҮОНТВ-ын “Цоглог студи” ийн цовоо цолгиун дуутай хөтлөгч охин гэдгээр нь тэр цагийн үзэгчид андахгүй.
Багаасаа л дуулж бүжиглэх дуртай охиноо дэмжиж эжий аав нь их хотод суурьшуулснаар жүжигчин бүсгүйн урлагийн карьер эхэлжээ.
Харин түүнээс өмнөх аймгийн төвийн бяцхан охины нууцыг жүжигчин Д.Оюунзул саяхны нэгэн ярилцлагад
“Би бол өндөр халх хүн. Говийн эмэгтэй. Би жаахан байхдаа хурдан морь унадаг байсан. Зарим хүмүүс итгэдэггүй л дээ. Намайг одоо ч манай нутгийнхан гоё гийнгоолдог, шартай унаач байсан шүү гээд л ярьдаг юм” хэмээн дурсжээ.
Дашрамд Д.Оюунзул тун саяхан амаржиж хүүтэй болсон бөгөөд н.Од хэмээх залууг ханиараа сонгожээ. н.Од кино урлагийн салбарт ажилладаг юмсанж.