Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин Ж.Баясгалан: Чи бол “ТӨГС” эмэгтэй

Жүжигчин Ж.Баясгалан: Чи бол “ТӨГС” эмэгтэй

1018
0
Jujigchin_Baysgalan_bayan Baysaa_urgeeleg USK
Жүжигчин Ж.Баясгалан гэргийн хамт 2018 он

Сайн уран бүтээлээрээ олонд танигдаж эргээд түүгээрээ овоглогдон явна гэдэг сайхан. Тэгвэл үүний тод жишээ “Үргээлэг” МУСК киногоор олонд илүүтэй танигдсан нь жүжигчин Ж.Баясгалан юм. Тэрээр жүжиглэхийн хажуугаар шаггүй туршлагатай тамирчин.

Мото спортоор хичээллэдэг тэрээр, маш хүнд осолд орж биеийн байдал маш хүнд байдалд ороод байсан юм.

~Жүжигчин Ж.Баясгалан: Чи бол төгс төгөлдөр эмэгтэй~

Нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан түүний амь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж авиа компаниуд гадагшаа авч явахаас татгалзаж байсан ч БНСУ-д эмчилгээ хийлгэн биеийн байдал сайжирсан билээ. Орчин үеийн залуусын амьдралын хэв маяг эрсдлээс айхгүй үргэлж адал явдалд дурлах болсон нь ил харагддаг. Хаа хаанаа сэрэмжтэй байхгүй бол аюул осол ойрхон байгааг энэ явдал олон нийтэд сануулад авсан.

Сайн хань, олон үрсийнхээ хайр халамжинд тэнхэрсэн уран бүтээлчийн хуримын 10 жилийн ойн баяр өнөөдөр /2018-06-06/ тохиож буй.

Jujigchin-Baysgalan-ger bul
Өнөр бүлийн өрхийн тэргүүн Ж.Баясгалан

Жүжигчин Ж.Баясгалан:

Арван жилийн өмнө чамдаа хэлж байсан үгээ
Ахин дахин хэлье!!!
Чи бол төгс төгөлдөр эмэгтэй
Хань минь чамдаа хуримын 10 жилийн ойн баярын мэнд хүргэе

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here