Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин О.Долгор: Эмэгтэй хүн энгийн нялх ХАЙР-ыг хүсдэг

Жүжигчин О.Долгор: Эмэгтэй хүн энгийн нялх ХАЙР-ыг хүсдэг

843
0
Jujigchin_Dolgor
Үл таних эмэгтэй” уран сайхны киноны Зулцэцэгийн дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгор
~Жүжигчин О.Долгор: Эмэгтэй хүн энгийн нялх ХАЙР-ыг хүсдэг~

“Үл таних эмэгтэй” уран сайхны киноны Зулцэцэгийн дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгор өөрийн амьдрал, уран бүтээлээ гайхалтай хослуулж чаддаг нэгэн.

Олны танил хүн дэгжин, гадаад төрхдөө анхаарал хандуулдаг гэсэн ойлголтыг өөрчилсөн. Түүнийг “Нүүрээ нэг их будаж, элдэв чамин хээнцэр зүйл хэрэглэдэггүй ч цаанаа л намбалаг, сэтгэл татам бүсгүй дээ” хэмээх хүмүүс цөөнгүй.

~“Үл таних эмэгтэй” уран сайхны киноны Зулцэцэгийн дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгор~

“Амьдралд хосолж амьдрах нь ерөөлтэй сайхан. Хосолж гэр бүл болж амьдрахад учир бий. Амьдралд зовлонтой байснаасаа жаргалтай байсан өдрүүд нь олон юм шиг санагддаг.

жүжигчин О.Долгор

Энэ амьдралд хосууд бидний хувьд сайдах муудах нь бишгүйдээ л гардаг.Тэр болгонд хэн нэгнийх нь 100% буруу гэж байдаггүй. Эмэгтэй хүн эмзэг юм шиг мөртлөө цагаа тулахаар их тэвчээртэй, эр хүн урд сүндэрлэх хайрхан шиг ханхар,эр зоригтой юм шиг атлаа дотроо их эмзэг хүмүүс шүү! Эмэгтэй хүн хань ижлээсээ их юм хүсдэггүй, их юм хүсээд байгаа юм шиг учир нь олдохгүй туних тэр гомдлын цаана ердөө энгэртээ тэврээд нэг үнсээсэй, өнөөдөр чамтайгаа хамт байя гэж хэлээсэй, үнсээд ажилдаа гараад яваасай гэх мэт ийм л энгийн нялх хайрыг хүсдэг юм.Харин эрчүүд минь энэ болгоныг анзаарахгүй өнгөрөөх нь сэтгэлгүй хэрэг биш ээ,эрчүүдэд маань алсын бодол их байдаг байх. Гэхдээ амьдрал энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг бид хаа хаанаа бодох хэрэгтэй байх. Ингээд бодохоор хосолж амьдарна гэдэг арга билэг,өгөх авахын ухаан дээр тогтдог бололтой”

хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here