Зохиолч Ж.Дашдондог” Ханс Христиан Андерсон”-ы шагналд нэр дэвшиж байна. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог” Тэмээн дээрх номын сан” санаачлага дэвшүүлж эх орноороо 135 мянган километр аялж хүүхэд багачуудад номын цагаан буян хүртээжээ. Дашдондог нь 1000 гаруй ном бичсэн бөгөөд хүүхдүүдийг дотоод гадаадын бүтээлүүдтэй танилцуулж уншуулдаг юм байна. НҮБ-ын Шинжлэх Ухаан Соёл боловсролын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-ийн Хүүхэд залуучуудын утга зохиолын олон улсын зөвлөлөөс 1956 онд баталсан Андерсоны шагналыг “Бага нобелийн шагнал” гэж нэрийддэг юм байна.