Нүүр хуудас Соёл урлаг Маргааш ОУ-ын эрдэмтэн, судлаачид монголын тухай сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ

Маргааш ОУ-ын эрдэмтэн, судлаачид монголын тухай сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ

279
0
Олон Улсын Монгол Судлалын Холбоо,
Маргааш ОУ-ын эрдэмтэн, судлаачид монголын тухай сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлнэ
Монголын түүх, соёлын асуудлаар эрдэмтэд чуулна. Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 8 сарын 28-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт зохион байгуулах гэж байна.

Хуралд монгол, япон, хятадын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцох аж. Хурлаар олон улсын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ олон нийтэд танилцуулах юм байна.

Тухайбал, академич Ж.Болдбаатар “Монголын өөрчлөн байгуулалтын түүхийн судалгаа, зангилаа асуудал”, профессор Футаки Хироши “XX зууны Монгол, Японы харилцааны түүх-дайсан, нөхөр хоёрын хооронд”, доктор Хөхбаатар “БНМАУ-ын 1945 оны Чөлөөлөх дайны зорилт ба Өвөр Монгол”, доктор Б.Пунсалдулам “Монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт”, доктор Д.Дашдулам “Төрийн зүтгэлтнүүдийн хоорондын харьцаа”, доктор Хирокава Саху “Богд хааны үеийн Халх монголын газрын бодлого”, доктор Н.Алтантөгс “XX зууны Монголын хөгжилд гадаад зээл тусламжийн гүйцэтгэсэн үүрэг”, доктор Б.Цэнддоо “Соёлын довтолгоо: Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу хийсэн алхам” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here