“Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчаар тодорч дэлхийн загварын төв гэгдэх Италийн Милан хотод мэргэжлийн загварын агентлагт бүтэн хоёр туршлага хуримтлуулах эрхийн бичиг, 20 сая төгрөгийг хүртсэн азтай охин бол Б.Анужин.
Тэрээр дөнгөж 18 настай. Оюутны ширээнд суугаад удаагүй ч дэлхийн нэртэй загварын тайзнаа гарна гэдэг түүний хувьд маш том боломж. Тиймээс ч Б.Анужин нислэгээ хүлээгээд нойргүй хонох нь холгүй байгаа сурагтай.
Мөрөөдлийнх нь жигүүр хэзээ мөдгүй дэрвэхээр тэсгэл алдан хүлээж суугаа тэрээр “Сургуулиа орхиод ч хамаагүй явна, Миланд очиж Монголынхоо нэрийг гаргасан алдартай модель болж, Дэлхийн тайзнаа алхана” хэмээжээ.
Аавын эрх охин ягаахан үст ялдамхан Б.Анужин загвар зохион бүтээгч чиглэлд чамгүй авьяастай аж.
Хүслээ гүйцээж холыг зорих ялагч маань алдартай модель гэхээсээ авьяаслаг дизайнар болоод ирэх ч юм билүү хэн мэдлээ.
З.Халиун