Нүүр хуудас Соёл урлаг Б.Анужин: Хүчтэй өрсөлдөөн дундаас ЧАДЛАА

Б.Анужин: Хүчтэй өрсөлдөөн дундаас ЧАДЛАА

666
0
Anujin-MNTM-01
“Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн ялагч Б.Анужин

Загварын ертөнцөд нэгэн шинэ дүр төрх тодорлоо. Энэ бол Буян-Эрдэнийн Анужин гэх бүсгүй.

“Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлэгт ялалт байгуулсан нь хүсэл мөрөөдлийнх нь томоохон хэсэг гэж тодотгожээ.

Царай зүс, өндөр гоолиг бие бялдартай хэн бүхэн загвар өмсөгч болдоггүй. Ур чадвар, мэдрэмж, мэргэжлийн гэх тодотгол энэ мэргэжлийн үнэ цэнэ биз ээ.

Загварын тайзнаа гялалзах шинэхэн модель цахим хуудаснаа юу гэснийг сонирхлоо.

MNTM-Anujin
“Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн ялагч Б.Анужин

Б.Анужин , “Эгэл жирийн амьдралын минь утга учир энэ хорвоод өөрийнхөө гэх мөрөө үлдээх хүсэл минь байдаг. Аль болох өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бүхнийг хийж үр шимийг нь хүртэхийг хичээдэг. Хүнд муу саналгүй, муу зүйл хийхгүй байх нь намайг илүү тайван байлгаж хүч дэм өгдөг. Энэхүү MNTM уралдаанд орсон маань миний амьдралын хамгийн чухал шийдвэр мөн маш чухал сорил байлаа. Үнэхээр хүчтэй өрсөлдөөнд дунд олон олон асуудалтай нүүр тулсны эцэст энэ ажилтанд хүрлээ. Энэ бүхэн бол зөвхөн миний биш намайг үргэлж хайрлаж дэмждэг аав , ээж , найз нөхөд, хамт оролцсон найзууд , MNTM-г зохион байгуулагч үргэлж үнэтэй зөвлөгөө өгч байсан шүүгчид, мөн намайг дэмжсэн нийт Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа”

хэмээн бичжээ.

Тэрээр 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн болсон юм.

Anujin-MNTM-02
Б.Анужин аав болон дүүгийн хамтаар /2019 он /

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here