Нүүр хуудас Спорт Гавьяат Х.Цагаанбаатарын амжилтын буухиа ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Гавьяат Х.Цагаанбаатарын амжилтын буухиа ҮРГЭЛЖИЛСЭЭР…

389
0
Tsagaanbaatar
Гавьяат Х.Цагаанбаатар амжилтын буухиа ҮРГЭЛЖИЛСЭЭР...

Эх орныхоо нэрийг Тив дэлхийд цууриатуулж, алдар нэрээрээ түмэнд хайрлагдсан гэр бүлий хосууд бол МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түүний гэргий МУГТ О.Гүндэгмаа нар билээ.

Gundegmaa
МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түүнийг гэргий МУГТ О.Гүндэгмаа

Х.Цагаанбаатар өнгөрөгч долоо хоногт Спортын төв ордонд болсон самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 90 кг-ын жинд барилдаж, аваргын алтан медалийг хүртжээ.

“Афин 2014” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн албанд шилжиж, Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Эрч” спорт хороонд ажиллаж байгаа ч жүдо, самбо бөхийн бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлжээ. Өнгөрөгч 2018 онд Индонзед болсон Азийн наадамд самбо бөхөөр оролцсон ч энэ жилийн улсын аварга цолыг хүртлээ.

Х.Цагаанбаатар самбо бөхийн улсын аварга цолыг 12 дахь удаагаа хүртэж, нэгэн амжилтыг үзүүлээд байна. Энэ жил 34 настай Х.Цагаанбаатарын хувьд олимпийн өмнөх жил улсын аваргад өндөр амжилт үзүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ аваад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here