“Дэлхийн мисс 2016” тэмцээнд эх орноо сурталчилж, чамгүй амжилттай оролцсон А.Баярцэцэгийн амжилтын буухиа үргэлжилж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхи зүтгэлтэй оролцдог манлайлагч бүсгүй.
Миссийн жинхэнэ хүч чадал гэдэг зүйл зөвхөн төгс нүүр будалт, өмссөн хувцас, гадаад төрхөндөө байдаггүй гэдгийг өөрийн биеэр батлан харуулж яваа А.Баярцэцэгийн төрсөн өдөр өнгөрсөн 7 хоногт /2017.12.03/тохиожээ.
Тэрбээр цахим хуудастаа төрсөн өдрийнхөө бэлгэнд цугларсан мөнгөөр бололцоогүй нэг айлд иж бүрэн гэр бэлэглэнэ гэж нийтэлж байсан юм. Тэгвэл амласандаа хүрч өчигдөр иж бүрэн шинэ гэрийг ТҮК-ийн ажилтанд хүлээлгэн өгчээ.
Энэ тухай цахим хуудастаа
“27 насны төрсөн өдрийн мөрөөдлийн биелүүлж өгсөн хүн бүхэнд талархлаа. Та нарынхаа хандивын мөнгө, сэтгэлийн дэмээр нэг ахыг уйлуулаад авсан”
гэжээ. Өөрийн чадах зүйлсээр бусдад туслан, амьдрах өөдрөг итгэл бэлэглэж буй танд амжилт хүсье.