Нүүр хуудас Соёл урлаг Мисс Б.Гэрэлчулуун “МААМУУЛНА”

Мисс Б.Гэрэлчулуун “МААМУУЛНА”

656
0
gerelchuluun
Жүжигчин Б.Гэрэлчулуун

Аз жаргалын тухай төсөөлөл нь ямар байна хүн өөрөө тийм байдаг гэдэг. Энэ л үгийг хэлэх дуртай энгийнээс энгийн хэрнээ их хөдөлмөр зүтгэлийн дор амжилттай яваа мисс Б.Гэрэлчулууны хөл хүнд зураг цахим орчинд тархжээ.

Б.Гэрэлчулуун долоон жилийн өмнө анхны үрээ өлгийдөн авч амаржаад ганцхан хоногийн дараа Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд ажиллах санал авч байсан гэдэг.

Нялх биетэй ч хөдөлмөрлөж хажуугаар нь суралцаж басхүү фитнесс хүртэл нээгээд амжсан авхаалжтай, адтай бүсгүй насны ханиараа н.Онон гэх энгийн нэгэн даруу залууг сонгосон.

miss-gerelchuluun
Мисс Б.Гэрэлчулуун нөхөр н.Ононгийн хамт

Тэрээр “Ханьтайгаа хамт үр хүүхэд, ач, гучаараа хүрээлүүлчихээд санаа түвшин ханхайн сууж буйгаар амьдралаа дүрсэлдэг” хэмээн нэгэнтээ хэлж байсан.

Ийнхүү залуу гэр бүл гахай жилдээ улам үржиж, шинээ хүнээ тосч авахаар бэлдэж байгаа сурагтай. Монголын үрс маш олон болох болтугай.

З.Халиун

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here