Монголд анх удаа 90 уран нугараач нэг тайзнаа нэгдэх гэнэ. Учир нь дэлхийн тавцанд уран нугаралтын гайхамшгаар таниулсан Гавьяат жүжигчин, уран нугараач Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойн баяраар 6-60 насны уран нугараачид цуглаж, уран нугаралтын гайхамшгийг үзүүлэх нь ээ.
Уран нугаралтын тоглолтод АНУ-аас Нарны циркийн багш, уран нугараач Ж.Эрдэнэчимэг, Б.Сэрчмаа нар ирэх юм байна. Тоглолтод Япон улсын циркийн жүжигчид урилгаар оролцох юм байна.
Тоглолтын тасалбар 60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ирэх сарын 5-ны өдрийн 17:30 цагт “Corporate convention center”-т болно. Дэлхийн хаанаас ч бус зөвхөн Монголд 40, 55, 60 насны эмэгтэй уран нугараачид уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрийг үзэх боломжтой юм.