~Монголчуудын авьяасыг шүүх “шинэ баг”-тай танилц~
Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“Авьяаслаг монголчууд-2018 шоуны бүртгэл нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд хөдөө, орон нутгаас оролцох хүсэлтэй иргэд онлайнаар анкетаа бөглөн, илгээх боломжтой гэнэ.
Энэ удаагийн шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ.
Тодруулбал, Реппер, продюсер Рокит бэй, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар тэмцээнийг шүүх шинэ багт ажиллах болжээ.