Дэлхийн загварын салбарын өнгийг тодорхойлдог “New York Fashion Week” буюу Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын шилдэг 6 модель оролцохоор болжээ. Тодруулбал дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан А.Баярцэцэг, Т.Батцэцэг болон топ модель Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам, Б.Буджаргал, Д.Долгион нар 9 сарын 7-13-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдах загварын долоо хоногт оролцож эх орныхоо загварын салбарын нэрийг мандуулах нь ээ. Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын шилдэг моделиудыг оролцуулах ажлыг “Монголын үндэсний Дизайнеруудын холбоо” зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний оператор “G-Mobile” компани ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Дашрамд дуулгахад дэлхийн томоохон загварын долоо хоногуудын хувьд оролцогч орнуудын соёл, аялал жуулчлал, бизнес эдийн засагт чухал үүрэгтэй гэж үздэг бөгөөд загвар өмсөгчдийнхөө чанар чансааг харуулах, хувцас загвараараа дамжуулан өв соёл, түүх, зан заншлаа сурталчилан таниулах өндөр ач холбогдолтой байдаг ажээ.
Нүүр хуудас Соёл урлаг Монголын шилдэг 6 модель Нью-Йоркийн загварын тайзнаа эх орныхоо нэрийг мандуулна.