Нүүр хуудас Соёл урлаг Монголын энтертайнмент брэндийг бий болгох “Legend” шоу тавигдана

Монголын энтертайнмент брэндийг бий болгох “Legend” шоу тавигдана

111
0
legend-show-2019
Монголын энтертайнмент брэндийг бий болгох "Legend" шоу тавигдана

Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмент брэнд бий болгох зорилгоор LEGEND SHOW төсөл хэрэгжиж байна.

2018 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа “LEGEND” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим, модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмент шоу хэлбэрийн тайзны бүтээл юм.

“Legend entertainment” шоу долдугаар сарын 7-ноос 12-ны өдрүүдэд “Corporate Hotel& Convention Centre”-ийн концертын их танхимд болно. Уг тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Соёлын элч Н.Наранбаатар ажиллаж байгаагаас гадна хөгжмийн продюсер удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал нар ажиллаж буй юм. Шоуны ерөнхий зураачаар Т.Ганхуяг ажиллаж, хувцас дизайныг “Art couture” урлаж, бүжгийг Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар дэглэж байна.

“Legend entertainment” шоунд Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид, хөөмийч Х.Мэндбаяр, “Номадик балет” продакшин, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид болон “Enkhe boys” циркийн нугараач, акробатчид, тайз, гэрэл, графикийн гээд 120 гаруй уран бүтээлчид оролцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here