Нүүр хуудас Соёл урлаг Монгол бөхийг, дэлгэцнээ “алтан үсэг”-ээр мөнхөлсөн Далайцэрэн

Монгол бөхийг, дэлгэцнээ “алтан үсэг”-ээр мөнхөлсөн Далайцэрэн

528
0
dalaitseren-garidmagnai-04
Аймгийн арслан Даваагийн Батдорж буюу Далайцэрэн

Монгол эр хүний өв тэгш бие галбир, эр бярыг өөрөөрөө бүтээж ард олныхоо сэтгэл зүрхэнд өнөө хэр хайрлагдан хүндлэгдсээр яваа эрхэм бол олноо Далайцэрэн дүрээрээ алдаршсан, аймгийн арслан Даваагийн Батдорж гэх эрхэм юм.

Дэлгэцэнд Монгол бөхийн дүрийг алтан үсгээр бичсэн энэ дүр бол түүнд бурхнаас өгсөн бэлэг гэлтэй. Мэргэжлийн жүжигчин хүртэл насаараа дуудуулах дүрийг бүтээнэ гэдэг хүндхэн ачаа бол мэргэжлийн бус хүн ийм чансаатай дүрийг дэлгэцэнд мөнхөлнө гэдгийг аз гэхээс яахав.

“Гарьд магнай”  УСК-оос гадна “Ард Аюуш” киноны Довчингийн дүрийг бүтээж, амьдралынхаа үнэ цэнэтэй цаг хугацааг Монголын кино урлагийн ертөнцөд мөнхөлжээ.

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Булган аймгийн Сайхан сумын харьяат. Нуруулаг, эр бяр нь тэгширсэн ханхар том биетэй түүний төрх байдал ааваас нь улбаатай.

Түүний аав Ш.Даваа цагтаа бөх хүний ид хавыг нутаг усандаа үзүүлж явсан аймгийн арслан цолтой хүн. Цаашилбал, Д.Батдоржийнх бөхийн удамтай бөгөөд улсын арслан Д.Азжаргал, аймгийн харцага Д.Пүрэвдоржоос эхлээд эр бяр нь тэгширсэн сайхан бөхчүүд түүний удамд цөөнгүй бий.

Жаахан хүү байхдаа л бөхийн хорхойтон болж, бөх болно хэмээн сэтгэл шулуудсан Д.Батдорж анх 18 насандаа Идэрчүүдийн үндэсний бөхийн аваргад барилдан IV байранд орж байв.

Мөн Залуучуудын чөлөөт бөхийн улсын аваргын алт, мөнгөн медалийн эзэн гээд энэ нь түүний дараа дараагийн амжилтынх нь эхлэл байжээ. Тэрээр өдгөө чөлөөт бөхийн мастер, үндэсний бөхөөрөө аймгийн арслан цолтой хүн юмсанж.

Дашрамд тэрээр 2010 онд иргэдийн санал асуулгаар “Ард түмний Гавьяат” цолоор шагнадсан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here