Нүүр хуудас Соёл урлаг Монгол мисс Ц.Энхжин “Мисс спорт”-ын шилдэг 8-д шалгарчээ

Монгол мисс Ц.Энхжин “Мисс спорт”-ын шилдэг 8-д шалгарчээ

598
0

“Дэлхийн мисс-2017” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин спорт шалгуурын төрөлд шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарчээ.

Одоогоор тус тэмцээний “Мисс спорт” шалгуур явагдаж буй бөгөөд уг шалгуур нь дөрвөн төрөлтэй аж. Хятадын Санья хотноо энэ сарын 18-ны өдөр болох дэлхийн миссийн тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” гэсэн үндсэн таван шалгаруулалттай.

Сүүлийн жилүүдэд “Дэлхийн мисс” тэмцээний үндсэн шалгаруулалтад өөрчлөлт орсон. Үүнд “Мультимедиа” буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрөл нэмэгджээ. Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол сүүлчийн “Мультимедиа төрөл” эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаарах ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here