Нүүр хуудас Соёл урлаг Монгол реппер Gee “Утаатай тэмцэнэ” гэв

Монгол реппер Gee “Утаатай тэмцэнэ” гэв

277
0
Монгол реппер Gee
Монгол реппер Gee "Утаатай тэмцэнэ" гэв
Хоржин, хараалын үг хэллэгээр нийгмээ хатуухан шүүмжилчихдэг реппер Жийг мэдэхгүй нэг нь танхай балмад мэтээр ойлгох нь бий. Харин түүнийг таньж мэдэх хүмүүс нь зөв бодолтой, зөв хүмүүжилтэй гэдгийг хэлж, үүнийгээ ч тэрээр үйлдэл бүхнээрээ харуулаад амждаг.
gee
Монгол реппер Gee “Утаатай тэмцэнэ” гэв

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй олны танил эрхмүүд эвлэрч суух аргагүй болж, эхнээсээ санаачилга гаргаад байна.

Т.Мөнх-эрдэнэ буюу реппер Gee өөрийн цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ.

“Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийг ажилчдад өгөх бодолтой байна. Хаана нь ч хүрэлцэхгүй байх л даа… Гэхдээ сэтгэл юм даа…” хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here