“Амин нүдэн” хэмээх сайхан уран бүтээлээрээ ард олныхоо хайрт хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч, дуучин Ч.Амаржаргал “Сэтгэлийн өнгө” нэртэй бие даасан 11 дэх удаагийн уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна.
Ч.Амаржаргал 1987 оноос эхлэн, нийтийн дууны урлагт 30 жил уран бүтээл хийж 150 гаруй дууны ая, 30 гаруй дууны шүлэг зохиож дуучдаар дуулуулахаас гадна өөрөө дуулж ард түмний хүртээл болгожээ.
“Сэтгэлийн өнгө” тоглолтод харааны бэрхшээлтэй иргэдийн амьд хөгжмийн “Найзууд” хамтлаг оролцох бөгөөд энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд дуулж өнгөрүүлэх юм байна.
Тус тоглолтоор хөгжлийн бэрхшээлтэй нэгэнтэй ханилж, үлгэр жишээ сайхан амьдарч яваа 3 гэр бүлд хүндэтгэл үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй тэргүүний 3 оюутанд сургалтын тэтгэлэг олгоход оршиж байгаа аж.