Литив улсын нийслэл Вильнюс хотод өнгөрсөн сарын 16-22-нд болсон алдарт дуучин Виржилюс Норейкагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын “А” зэрэглэлийн анхдугаар уралдаан боллоо.
Тус уралдаанд 20 гаруй улсаас 1000 гаруй нэр хүндтэй дуурийн дуучид оролцсоноос Монгол Улсын Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын гоцлол дуучин МУСТА Чулуунбаатарын Бадрал оролцон финалд шалгарч гуравдугаар байр эзэлжээ.
Манай улсын чансаа өндөр хэмээн хүндлэгддэг дуурийн дуучин Ч.Бадралыг Литив улсын Кальнус хотын дуурийн театрт урьжээ.