Нүүр хуудас Соёл урлаг Пуужин Баяраа “Онцц дүмд” юуг хэлээд байна!

Пуужин Баяраа “Онцц дүмд” юуг хэлээд байна!

1796
0
Онцц Дүмд
Пуужин Баяраа "Онцц дүмд" юуг хэлээд байна!
Rokit Bay хэмээх шавилхан биетэй залуугийн уран бүтээлийг наян настай буурлаас эхлээд найман настай хүүхэд хүртэл сонсдог болоод буй.

Өөрийн гэсэн донж төрх элдэв маяггүй тэрээр сүүлийн үед охид бүсгүйчүүдийн анхааралд бүрэн орсон гэхэд болно.

Уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулж, шинийг эрэлхийлдэг хэмээн олонд сайшаагддаг нэгэн. Уран бүтээлийнхээ шүлгийг өөрөө бичиж, өөрийн үзэл санаагаараа үглэдэг болохоор илүү итгэл үнэмшилтэй байдаг ч байх.

Энэ удаад “Оннц дүмд” нэртэй инээдмийн, адал явдалт цувралаа олны хүртээл болгоод байна. Пуужин Баяраа гараа гаргаж зохиолоо бичиж найруулсан гэсэн шүү. Харин нэрний тухайд зүгээр ч нэг маяглаж, үг үсгийн алдаа гаргаж “Оннц дүмд” гэж нэрлээгүй аж.

Одоогийн нийгмийн нүүр царайг дээр үеийн маягаар дүрслэх нь гэсэн утга агуулга бүхий нэрний товчлол юм байна. Гэхдээ энэ удаад насанд хүрэгчдэд зориулсан гэдгээ онцолно билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here