Нүүр хуудас Соёл урлаг Наагий РОК ч дуулна…

Наагий РОК ч дуулна…

374
0
Jazz_naagii
Дуучин Б.Наранбаатар буюу Наагий
~Наагий РОК ч дуулна…~

Сүүлийн үед джаз свинг хөгжмийн хөнгөн эгшгээр залуусын зүрх сэтгэлийг уярааж буй уран бүтээлч бол Джаз Наагий. Тэрээр Монгол Улсын Филармоний гоцлол дуучин.

Джаз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр намрын уйтгарт өдрүүдийг хөг эгшгээрээ уяраасаар…

Duuchin_Naagii
Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Б.Наранбаатар

Джаз хөгжим хүний дотоод мөн чанар, мэдрэмжийг хамгийн ихээр илтгэдэг учир өнөөгийн залуус Наагийтай хамт джаз ертөнцөөр аялах дуртай болжээ. Харин уран бүтээлч маань Джаз хэмээх тодотголд төдийлөн дуртай биш гэнэ.

Учир нь Дуучин Б.Наранбаатар буюу Наагий хэлэхдээ:

Ер нь намайг энд тэнд дуулах болоход, джаз дуучин гэж зарладаг л даа. Би үнэндээ тэгж цоллуулах дуртай биш. Би бол дуучин. Поп ч дуулна, хааяа рок ч дуулна. Бүр сонгодог ч дуу дуулна. Миний багш хэлж байсан, “Улсын Филармонид ажилладаг дуучин бол төрөл бүрээр дуулдаг байх ёстой” гэж. Намайг хүмүүс яаж харна, тэр талаараа л харагдана. Түүнээс биш би өөрийгөө тийм дуучин, ийм дуучин гэж тодорхойлох нь илүүц байх

хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here