Нүүр хуудас Соёл урлаг Найрагч П.Бадарчид “Монгол Улсын төрийн соёрхол” шагнал хүртээнэ

Найрагч П.Бадарчид “Монгол Улсын төрийн соёрхол” шагнал хүртээнэ

341
0
yaruu-nairagch-Badarch
Найрагч П.Бадарчид "Монгол Улсын төрийн соёрхол" шагнал хүртээнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол шагнал хүртээхээр болжээ.

Уг шагналыг битүүний өдөр Төрийн ордонд гардуулахаар болжээ.

Нэрт яруу найрагч П.Бадарч нь 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд ардын уран зохиолч цол тус тус хvртсэн юм.

Тэрбээр 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here