Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “НАМАР” үзэсгэлэн дэлгэгдээд байна.
“НАМАР” үзэсгэлэнд зураачид сор болсон бүтээлүүдээрээ оролцож, үзэсгэлэнгийн хүрээнд урчуудын эвлэлийн мэргэжлийн гишүүд, зураачдын шилдгийг тодруулдаг уламжлалтай.
“НАМАР” үзэсгэлэнд тавигдсан зургуудаас зураасан зураг, баримал, монгол зураг, чимэглэлийн урлаг гээд дүрслэх урлагийн бүх л төрөлд уламжлалт арга барил болон орчин үеийн модерн чиглэлийн ямар хандлагууд тусгагдаж байгааг олж харах боломжтой юм.
Уг үзэсгэлэн 10 сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх тул үзэсгэлэнгээр саатаж, намрын өнгийг мэдрээрэй.