Нүүр хуудас Соёл урлаг Нийслэлийн тэргүүн хатагтай Ч.Ичинхорлоо

Нийслэлийн тэргүүн хатагтай Ч.Ичинхорлоо

1111
0
newtruulegch-ichinhorloo
Нийслэлийн тэргүүн хатагтай Ч.Ичинхорлоо

Сонголт томилолт дээр тэгж их дуншдаггүй байсан Нийслэлийн засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн энэ удаагийн сунгаа бүтэн хоёр сарын хугацаанд тулга тойрон хэлэлцэгдэж эцэст нь нэг дүрээ тодруулсан.

НИТХ-аас нэр дэвшсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөж Улаанбаатар хотын тамгыг барих эрх С.Амарсайханд олдсон билээ.

Хотын шинэ “мээр”-ийн эхнэрийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Ч.Ичинхорлоо гэдгийг уншигчид андахгүй.

1990-ээд оны сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан тэрээр өдгөө “Нийслэлийн тэргүүн хатагтай” тодотгол зүүв.

Авьяаслаг сэтгүүлч, хөтлөгч бүсгүйн амны хишигт атаархсан нэг нь “Дондогдулам болов” хэмээн хочилж суугаа сурагтай. Хотын тэргүүн хатагтайн хувьд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч удалгүй сэтгүүл зүйн салбарт урваж АНУ-д багагүй хугацаанд амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлэн 20-гаруй жил МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа нэвтрүүлэгч нарын нэг.

Тэрээр 1991 онд “Монгол туургатан-Оюутан мисс” тэмцээнд дэд байр эзэлж, “Хүн алж тоглосон залуус” уран сайхны кинонд эротик дүр бүтээгээд амжсан түүхтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here