Өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран уламжлал болгон зохион байгуулж буй арга хэмжээ маргааш Сүхбаатарын талбайд болно.
Өдөрлөгийн үеэр иргэд ном солилцохоос гадна номын худалдаа, флэш моб, зорилтот бүлэгт зориулсан номын хандив цуглуулах арга хэмжээ болох юм. Түүнчлэн “Шар доктор”, “Интерном”-оос ирсэн эхний 200 хүнд бэлэг бэлдээд буй.
“Positive mind” ТББ, “Hello UB” ТББ хамтран зохион байгуулж буй өдөрлөг 12.00-14.00 цагт болно.
У.Мөнх