Нүүр хуудас Нийгэм Шар хантаазтануудыг Манжуурт амраана

Шар хантаазтануудыг Манжуурт амраана

152
0

Улирч буй өвөл зам талбайн цас, мөс цэвэрлэх ажилд идэвхтэй ажилласан 60 үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачилгаар Манжуур хотод аялах эрхээр урамшуулах шийдвэрийг “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр гаргасан.

Идэвх зүтгэлтэй ажилласан 60 “шар хантаазтан” өнөөдөр Манжуур хотыг зорилоо. Тэднийг Сүхбаатарын талбайгаас үдэж, гаргах үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг бидний хэлж заншсанаар шар хантаазтануудыгаа өнөөдөр Манжуур хот руу аялах аян замд нь үдэн гаргаж байна. Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан, хоёргүй сэтгэлээр ажилладаг та бүхэндээ талархаж явдаг. Нийслэлийн зүгээс цаашид ч мөн адил идэвхитэй сайн ажилласан иргэдээ урамшуулсаар байх болно”  гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here